"Элит Мандал"-ынхан Үндэсний бүжгийн давалгаанд Хан Хэнтийчүүдийг нэгтгэлээ


"Элит Мандал"-ынхан Үндэсний бүжгийн давалгаанд Хан Хэнтийчүүдийг нэгтгэлээ
2020 оны 10 сарын 06. 05 цаг 50 минут

Өнгөрөгч сарын 28-ны өдөр Мандал хангайн наран ХХК-ийн хамт олон Dance Chance чаллэнжид нэгдэн Чингис хотын хаалга, Хэрлэн гол, Чингисийн талбай, Элит мандал гэсэн газруудад амжилттай зохион байгууллаа. Тус компанийн хамт олон Шарка барка, Журай гэлдэн, Хатариш, Толин хул дөрвөн чаллэнжүүдийг  бүгдийг сурч, нутгийн олноо Үндэсний бүжгийн давалгаанд нэгтгэлээ.

Энэ зун анх “Хоггүй аялцгаая” уриатайгаар машинаас бууж бүжиглэж эхлэсэн чаллэнж давалгаа өдгөө “Эвтэй Монгол” уриатайгаар үндэсний бүжгээ хийн нэгдмэл байдлаа илэрхийлсээр байна. Одоо 5 дахь давалгаа Уухай нэртэйгээр Сүхбаатарын талбайд энэ сарын 3-ны өдөр болох юм. Шашин шүтлэг, нас хүйс, үзэл бодол, ажил мэргэжил, нам эвсэл харгалзахгүйгээр Үндэсний бүжгийн давалгаанд нэгдэцгээе.

Эвтэй Монголын төлөө хамтдаа

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв