Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр


Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр
2020 оны 10 сарын 13. 02 цаг 10 минут

ӨНӨӨДӨР ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

Өнөөдөр ОБГ-аас “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийн хүрээнд 14.00 цагаас Эвт худалдааны төвийн гадна талбайд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөгийг, ЕБС-ийн багш, сурагчдад “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг, НИК ХХК-ийн байранд гал унтраах тактикийн сургалт зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, ард иргэдэд чиглэсэн олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриан дор жил бүр нэгдсээр дэлхий нийтээрээ 31 дэх жилдээ уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшгийн эрсдэлийн удирдлага ” уриаг дэвшүүлж, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичигт тусгасан “Гамшгийн эрсдэлийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх, гамшгийн эрсдэлийг удирдах засаглал болон бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах” үйл ажиллагааг танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулах аж.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв