АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдагч Ц.ОЮУНБААТАР


АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдагч Ц.ОЮУНБААТАР
2020 оны 10 сарын 20. 02 цаг 19 минут

[СОЁЛЫН ЦАГ ХЭНТИЙД]
Аяны хүрээнд :
"НЭГ ӨДӨР - НЭГ УРАН БҮТЭЭЛЧ" танилцуулга
#Та бүхэндээ АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдагч Ц.ОЮУНБААТАР-ыг танилцуулж байна.
Уран сайхны удирдагч Ц.Оюунбаатар нь АДБ-ийн Хан Хэнтий чуулгыг Соёлын ордон байх үеээс нь буюу 1974 оноос өдийг хүртэл 40 гаран жил  тогтвор суурьшилтай, идэвх зүтгэлтэй, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж, өсвөр залуу олон арван авъяастнуудыг тодруулан, сургаж мэргэшүүлэн урлагийн замд хөтлөн оруулж, алдарын түвшинд гарган, байгууллага хамт олноо чадварлаг удирдан зохион байгуулж, үндэстний уламжлалт урлагаа сум, аймаг, улсын хэмжээнд төдийгүй хилийн чандад амжилттай сурталчилан хүргэсэн, дэгэлсэн, удирдсан, найруулсан манай ахмад уран бүтээлчдийн нэг юм.


#Шагнал, тэмцээн, уралдаан
-Соёлын Яамны “Жуух бичиг” 1980 он
-Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг 1991 он
-Хөдөлмөрийн хүндэт медаль 1993 он
-Алтан гадас одон 2000 он
- МХЗЭ-ийн Төв хорооны хурлын алдартны медаль 1979он
- Аймгийн Соёлын аварга ажилтан 1984, 1987, 2001, 2006, 2018
- Мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаанд 3-р байр 1987 он
- Залуучууд оюутны 13-р их наадам “Шилдэг бүжигчин” 1989 он
- Чингис хаан алдарын од 2003 он
- Мэргэжлийн чуулгуудын шилдэг бүжиг дэлээч, уран сайхны удирдагчаар 2002,    2006, 2018
- Хүүхдийн байгууллагын “Сайн үйлс” 2005 он
- Хүүхдийн байгууллагын “Хүүхдийн төлөө медаль” 2007 он
- Батноров хүндэт гэрэгэ 2007 он
- Хүүхдийн байгууллага “Дэлхийн хаан хүүхдийн төлөө багш” 2011 он
- Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль 2011 он
- Залуучуудын 90 жилийн ойн медаль 2011 он
-2013 онд аймгийн хүндэт шагналыг тус тус хүртсэн манай байгууллагын тулгын чулууг тавилцсан хүндтэй эрхэм билээ. Таныг урлагийн тэнгэр янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай. 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв