АДБ-ийн Хан Хэнтий чуулгын бүжиг ангийн дарга МӨНХБАТ


АДБ-ийн Хан Хэнтий чуулгын бүжиг ангийн дарга МӨНХБАТ
2020 оны 10 сарын 20. 07 цаг 01 минут

[СОЁЛЫН ЦАГ ХЭНТИЙД]
Аяны хүрээнд : 
"НЭГ ӨДӨР - НЭГ УРАН БҮТЭЭЛЧ" 
#Та бүхэндээ АДБ-ийн Хан Хэнтий чуулгын бүжиг ангийн дарга МӨНХБАТ-ыг танилцуулж байна.
Бүжиг ангийн дарга Мөнхбат нь 
2005-2009 онд СУИС-д бүжгийн багш, бүжиг заах арга зүй мэргэжлээр төгссөн. 
2009 оноос одоог хүртэл АДБ-ийн Хан Хэнтий Чуулгад гоцлол бүжигчнээр тасралтгүй үр бүтээлтэй 16 жил, соёлын байгууллагад 18 жил ажиллаж байна.


#ТЭМЦЭЭН УРАЛДААН:
-2001, 2010 онд бүжиг ангийн аварга
-2011, 2015 онд байгууллагын “аварга” ажилтан
-2005-2006 онд Бүжгийн урлагийн тэнхимээс зохион байгуулсан цэнгээнт бүжгийн тэмцээнд 2-р байр.
-2006-2007 онд Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн профессор Б.Алтанцэцэгийн нэрэмжит шилдэг бүжигчин, бүжиг дэглээчийн тэмцээнд гоцлол төрлөөр 2-р байр
-2007-2008 онд Монгол улсын гавъяат жүжигчин дэд профессор Д.Нанжидийн нэрэмжит тэмцээнд гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр
-2010 онд МУУГЗүтгэлтэн Д.Санжаасүрэнгийн нэрэмжит зүүн бүсийн театр чуулгуудын мэргэжлийн бүжигчдийн анхдугаар уралдаант наадамд  дэд байр
- 2011 онд болсон МУАЖүжигчин, ТС, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаанд цөөхүүл бүжгийн төрлөөр тусгай байрын шагнал хүртсэн.
- 2012 оны 12-р сарын 14-нд Улаанбаатар хотод зохиогдсон Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн Дуулалт бүжгийн улсын уралдаанд оролцож 3-р байранд орсон
- 2012 онд залуучуудын сүлд модны наадмын “Гэрэлт шонхор” тэргүүн шагнал
- 2013 онд Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг
- 2014 онд Зүүн Монголын нэрт бүжиг дэглээч, МУУГЗүтгэлтэн Д.Санжаасүрэнгийн нэрэмжит Зүүн бүсийн мэргэжлийн бүжигчдийн уралдаант наадамд гоцлол бүжгийн төрөлд  3-р байр гурвал бүжгийн төрөлд 1-р байр
- 2015 онд 2015 онд ОХУ-ын Улаан-Үдэ Хотноо зохиогдсон “Международный конкурс балетмейстеров-постановщиков им Т.Е.Гергесовой” олон улсын уралдаант наадамд “Ташуур”, “Магардаан” зэрэг уран бүтээлээр оролцож “Гранпри” шагнал
- 2016 онд МУАЖүжигчин, ТС, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын 4-р уралдаанд “Уран хийц” бүжгээр “Гран-при” шагнал хүртсэн.
-2019 онд ОХУ-ын Улан-Уде хотноо зохион байгуулагдсан Т.Е.Гергосовойн нэрэмжит олон улсын бүжиг дэглээч бүжигчдийн 6-р уралдаанд ардын бүжгийн төрөлд дэд байр, орчин үеийн бүжгийн төрөлд мөн дэд байр
-2019 онд БНСУ-ын Вонжу хотноо зохион байгуулагдсан “Wonju dynamic dancing festival – 2019” наадамд Монгол улсаас анх удаа оролцож финалын шатанд шалгарч 3-р байр эзэлсэн амжилтуудыг гаргасан манай чуулгын шилдэг уран бүтээлч юм.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв