АДБ-ийн Хан Хэнтий чуулгын концертмейстер, хөгжимчин А.БАТЗАЯА


АДБ-ийн Хан Хэнтий чуулгын концертмейстер, хөгжимчин А.БАТЗАЯА
2020 оны 10 сарын 21. 04 цаг 26 минут

[СОЁЛЫН ЦАГ ХЭНТИЙД]
Аяны хүрээнд: 
"НЭГ ӨДӨР - НЭГ УРАН БҮТЭЭЛЧ" танилцуулга
Та бүхэндээ АДБ-ийн Хан Хэнтий чуулгын концертмейстер, хөгжимчин А.Батзаяаг танилцуулж байна. 
Хөгжимчин А.Батзаяа нь 1985 оноос одоог хүртэл АДБ-ийн Хан Хэнтий Чуулгад хөгжимчин концертмейстерээр 35 жил ажиллаж байна.


#Шагнал, урамшуулал
-БСШУЯамны “Жуух бичиг” 1998 он
-Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 2002 онд
-"Хөдөлмөрийн хүндэт медаль”иар
2003 онд
- 1988 он “Монголын сайхан орноор” радио бичлэгийн уралдаанд найрал хөгжмийн төрлөөр 1-р байр.
- 2002, 2012 онуудад театр, чуулгуудын улсын уралдаанд “Шилдэг гоцлол хөгжимчин”
- 2005 он Аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”
- 2008, 2014 он Лхасарана Лодоновича Линховоина нэрэмжит олон улсын Буриад дуу дуулаачдын IX уралдаанаас “Шилдэг концерт мейстер”-ээр шагнагдсан
- 2010 он байгууллагын “Шилдэг хөгжимчин”-өөр шагнагдсан.
- 2015 он Монголын урлагийн ажилтны холбооны шагнал
- 2016 он Хан Хэнтийн алдартан цол тэмдэг
-Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан
#АДБ-ийн Хан Хэнтий чуулагт  хөгжмийн бүтээл 60 гаруй, дуулалт болон бүжгэн жүжгийн хөгжим 7, дуулаачдын дууны хөгжим 300 хол давсан, бүжгийн хөгжим 150 гаруйг тоглосоор байгаа идэвх зүтгэлтэй, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилладаг манай тэргүүний ахмад уран бүтээлч юм билээ.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв