ДЭМБ-ын суурин төлөөлөгч СЕРГЕЙ ДИОРДИЦАГ Хэнтий аймгийн "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ээр шагнав


ДЭМБ-ын суурин төлөөлөгч СЕРГЕЙ ДИОРДИЦАГ Хэнтий аймгийн "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ээр шагнав
2020 оны 10 сарын 21. 08 цаг 37 минут

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордицад Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”-ийг гардуулан өгч, Монгол улс, аймгуудад зохион байгуулж буй цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах сургалтыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр удахгүй Дэлхий нийт цар тахал, коронавиурсыг даван туулна гэдэгт итгэж буйгаа хэллээ. 

Харин ноён Сергей Диордица цар тахлын эсрэг Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс онц ажиллаж байгааг дуулгаад цаашдаа орон нутгийнхаа штаб, багийг чадавхжуулах болсныг сайшаав. Сергей Диордица Хэнтий аймгийн Засаг даргын өгч буй шагнал бол ганц намайг бус ДЭМБ-ын ажлыг үнэлж байгаа явдал  хэмээлээ.

Ташрамд дуулгахад, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 89 дүгээр тушаалаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой “Ковид-19”-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт”-ыг Улсын онцгой комиссын Шуурхай штабын ажлын хэсгээс хоёр дахь өдрөө аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Аймгийн нийт сумдууд онлайнаар оролцож байгаа тус сургалт өнөөдөр дадлага ажлаар үргэлжилж байна.

Хэнтий аймгийн ЗДТГ

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв