Хэнтийн нутгийнхаа иргэдийг хэрэгцээт, тэнцвэртэй мэдээллээр хангах үүргийг найман жилийн турш хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн “Хэнтийн мэдээ” сонины редакц 2018 оныг “Хэнтийн мэдээ агентлаг” болон  өргөжсөн амжилтаар угтаж, мөн Бор-Өндөр суманд салбар редакц нээжээ.

Тус хамт олон шинэ стратеги маркетинг, бүтэц, зохион байгуулалттайгаар харилцагч байгууллагууд, уншигч захиалагчдадаа олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банк \ЕСБХБ\-ны зөвлөх үйлчилгээг сонгон авч хэрэгжүүлжээ.

 “Бизнес хөгжлийн үр дүнгийн стратегийн төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд ЕСБХБ-ны Зөвлөх, “Эвсэг хас сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Болор-Эрдэнэ ажилласан байна.