Өдөрт 100000 хандалт авснаар хувь хүртэх боломжтой


Өдөрт 100000 хандалт авснаар хувь хүртэх боломжтой
2020 оны 12 сарын 04. 05 цаг 11 минут

Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Snapchat нь Spotlight үйлчилгээг нэвтрүүлэн Тиктоктой өрсөлдөж байна. Spotlight нь Тиктоктой ижил хэрэглэгчдийн үүсгэсэн богино видео контентуудыг нэгтгэж харуулдаг жагсаалт байх юм. Энэхүү шинэ үйлчилгээгээ дэмжихийн тулд Snapchat он дуустал өдөр бүр $1 саяыг тухайн өдөр хамгийн олон хандалттай видеог бүтээсэн хүмүүст хувааж олгохоор болжээ. Өдөрт хамгийн багадаа 100,000 хандалт авсан видео контентын эзэд энэхүү мөнгөнөөс хувь хүртэх юм байна.

 Snapchat дээр үүсгэсэн видеогоо хэрэглэгчид илүү олон хүнд хүргэхийн тулд ТикТок, YouTube зэрэг бусад сүлжээнүүдэд нийтэлдгийг судалж мэдсэн Snap компанийн мэргэжилтнүүд Spotlight-ийг шинээр нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл Spotlight нь Snapchat-ийн өөрийнх нь онцлогийг хөндөлгүйгээр ТикТоктой өрсөлдөх зэвсэг болох ажээ.

Залуу үеийнхэн голдуу хэрэглэдэг Snapchat нь өнөөдөр ТикТок, Инстаграм зэрэг үйлчилгээнүүдтэй хүчтэй өрсөлдөж, дэлхий дахинд хамгийн өргөн тархсан сошиал платформуудын нэг болоод байгаа. Сүүлийн улирлын тайланд өгүүлснээр тус сүлжээг өдөр бүр 249 сая хүн идэвхтэй ашиглаж, сүүлийн нэг жилийн дотор хэрэглэгчийн тоо нь 18 хувиар өссөн байна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв