Орон нутгийн ажилтан шалгаруулж авна


Орон нутгийн ажилтан шалгаруулж авна
2021 оны 01 сарын 05. 10 цаг 46 минут
IMPACT– САЙЖРУУЛ – АЛХАМ ХИЙ! МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛД ЖЕНДЕРИЙН ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАХ НЬ
 
Ажлын байрны нэр : Орон нутгийн ажилтан (Хэнтий аймагт)
Ажил олгогч : Хил Хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид ОУТББ
Ажлын байршил: Хэнтий аймагт байрлан ажиллах ба Архангай аймаг болон Улаанбаатар хотод үе үе ажиллана.
Гэрээний хугацаа: 1 жил, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн төсөл дуусах хүртэл гэрээг дахин сунгах боломжтой (дээд тал нь 2 жил).
Цалин: Мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагаас хамаарна + Хил Хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид ОУТББ-ын хөдөлмөрийн дотоод журмын дагуу нэмэлт урамшуулал байх боломжтой.
 
ХИЛ ХЯЗГААРГҮЙ МАЛЫН ЭМЧ НАР БА АГРОНОМЧИД (ХХМЭБА)ТББ ХХМЭБА буюу Хил Хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид нь олон улсын эв санаа нэгдлийн чиглэлд ажилладаг ашгийн бус, албан ёсны байгууллага бөгөөд 1977 оноос хойш жижиг тариалан эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ХХМЭБА ТББ нь нийгмийн хүнд нөхцөлд ядуу буурай амьдарч буй жижиг тариалан эрхлэгч бүлгүүдэд газар тариалан, мал аж ахуй, малын эрүүл мэндийн чиглэлээр ур чадвар олгохуйц үйл ажиллагаа явуулдаг. Энэ зарчмаар тэдний амьдралын нөхцөл байдлыг сайжруулах, байгалийн баялагийг тогтвортой, зөв зохистойгоор ашиглахад болон орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад чиглэсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. ХХМЭБА нь зорилтот бүлгүүдэд нийгэмд эзлэх байр суурь, өөрсдийн эрхээ хамгаалахад нь дэмжлэг үзүүлдэг.
ХХМЭБА -ын төсөл хөтөлбөрүүдийн тусламжтайгаар жижиг тариалан эрхлэгч, хоршоодын гишүүн өрхүүд ядуурал, өлсгөлөнгөөс ангижирч, байгалийн баялагаа тогтвортой зөв зохистойгоор ашиглан хамгаалах үйлсэд идэвхижиж байгаа бол орон нутгийн байгууллагууд хүн амд хэрэгцээт тусламж үйлчилгээг үзүүлж, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллаа хэрэгжүүлсээр байна.
АГУУЛГА: Монгол улсад 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж буй ХХМЭБА нь сарлагийн хөөвөр, ноолуурын нэмүү өртгийн сүлжээ, бэлчээрийн тогтвортой менежмент, малын эрүүл мэндийн чиглэлд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. ХХМЭБА нь Европын Холбооноос зарласан төслийн уралдаанд шалгарч улмаар 3 жилийн хугацаанд хэрэгжих “Хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах нь” төслийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлээд байна.
Монголын Эмэгтэйчүүдийн Сан (МОНЭС) болон Жэрэс ОУТББ- тай хамтран хэрэгжүүлэх уг төсөл нь Монгол улсын хоёр аймаг болон нийслэл хотыг хамарсан үйл ажиллагаа явуулж, хөдөө орон нутагт мал аж ахуй, өрхийн газар тариалан эрхэлдэг эмэгтэйчүүдийн бүлгийг нэн тэргүүнд чиглэн эдийн засгийн үр өгөөж авчрах үйл ажиллагааг дэмжих, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс ТББ-уудын чадавхийг бэхжүүлэхийг зорьж байна. ИМПАКТ төсөл нь Хөдөө аж ахуйн бүтээгдхүүний нэмүү өртгийн сүлжээнд эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, онцгойлон энэ чиглэлд эмэгтэйчүүдийн үүрэг, байр суурийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Үүний тулд: I) орлого бий болгох үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадавхжуулах, II) эмэгтэйчүүдийн бүлгүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд тогтвортой ноолуур, органик хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг дэмжин хөгжүүлэх, III) эмэгтэйчүүдийн бүлгүүд орон нутгийн удирдлагуудтай хэлэлцэх, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах чадавхийг нь сайжруулах, IV) жендэрийн тэгш оролцоонд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд бодлого боловсруулагчдад нөлөөлөхийг зорьж байна.
Төсөлд хамрагдаж буй малчид, газар тариалан эрхлэгчидтэй хамтран төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орон нутгийн ажилтныг бид хайж байна. Орон нутгийн ажилтны гол үүрэг нь төслийн ашиг хүртэгчид болон IMPACT төслийн баг хоорондын уялдаа холбоог хангаж гүүр болон ажиллахад оршино.
Орон нутгийн ажилтан нь 4 хүний бүрэлдэхүүнтэй багт ажиллана:
● 1 Орон нутгийн салбарын зохицуулагч (ХХМЭБА)
● 1 Мэргэжлийн арга зүйч (ХХМЭБА)
● 1 Жендерийн мэргэжилтэн (МОНЭС)
● 1 жолооч ( AVSF)
АЖЛЫН ЧИГ, ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ
● Төслийг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд орон нутгийн зохицуулагч, Жендерийн асуудал эрхэлсэн ажилтан, Мэргэжлийн арга зүйч нартай хамтран ажиллах
o Төслийн баг болон төслөөс ашиг хүртэгчид хоорондын уялдаа холбоог ханган гүүр болон ажиллах (Төсөл хэрэгжих сумдуудад /Биндэр, Хэрлэн, Мөрөн/ тогтмол очиж ажиллах, мэдээлэл хүргэх),
o Төсөлд хамрагдсан иргэдтэй хурал уулзалтуудыг зохион байгуулах,
o Төсөлтэй холбоотой мэдээлэл, сургалтын материал, баримт бичгүүдийг дамжуулах, олон нийтэд таниулан дэлгэрүүлэх,
o Төсөл хэрэгжиж буй орон нутгийн мэдээлэл боловсруулах,
o Жижиг тэтгэлгүүдийн (Тогтвортой Ноолуур, хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээний) хяналт үнэлгээг хийхэд нь ИМПАКТ төслийн багтай хамтран ажиллах,
o IMPACT төслийн баг төсөлд хамрагдах бүлгүүдийг оновчтой сонгоход нь бодит мэдээллээр хангах, туслан оролцох,
o Төслийн түншүүдтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэн нягт уялдаатай ажиллахад төвийг сахисан байр сууринаас, дипломат арга барилаар харилцах,
o Харилцаа холбоо, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах, оролцох (олон нийтийн хэвлэл мэдээлэл, сонин, ТВ гэх мэт...),
o МОНЭС-ийн төслийн менежер, ХХМЭБА-ын орон нутгийн зохицуулагч нарын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх.
● IMPACT төслийн багийн зохион байгуулах аливаа арга хэмжээнд жендерийн тэгш оролцоог хангах
o Төслөөс зохион байгуулах жендерийн сургалт, арга хэмжээнд гар бие оролцох
o Хурал, сургалт, арга хэмжээнд оролцогчдын жендерийн тэгш байдлыг хангах
● Тогтвортой ноолуурын нэмүү өртгийн сүлжээг хэрэгжүүлэхэд нь IMPACT төслийн багт туслах :
o Бэлчээр Ашиглагчдын Хэсгийг бий болгох, чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, БАХ-ын гишүүдын ажлыг идэвхжүүлж, оролцоог эрчимжүүлэхэд анхааран ажиллах,
o Малчдын бүлгүүдийг бий болгох болон чадавхийг бэхжүүлэхэд анхааран ажиллах,
o Бэлчээрийн даацын үнэлгээ хийхэд оролцох,
o Тогтовортой Ноолуур хөтөлбөртэй холбоотой арга зүйн үйл ажииллагаанд тогтмол оролцож дэмжлэг үзүүлэх.
● Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хэрэгжүүлэхэд нь IMPACT төслийн багт туслах:
o Хэнтий аймгийн ажилтан ХЭННЭС-тэй хамтран ногоочдын хоршоог идэвхижүүлж, үйл ажиллагааны талаар мэдээлэх,
o Газар тариалан эрхлэгч бүлгүүдийг идэвхжүүлж, үйл ажиллагааны талаар мэдээлэх,
o Сургалт зохион байгуулахад оролцох,
o Нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмж, Био зоориуд барих явцад хяналт тавих.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Мэдлэг, туршлага :
● Хөдөө аж ахуй, тэр дундаа хүнсний ногоо тариалалт, ноолуур бэлтгэн нийлүүлэлт, бэлчээрийн менежментийн өндөр мэдлэг, туршлагатай.
● Олон нийтийн оролцоо, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр мэдлэг, туршлагатай,
● Холбогдох чиглэлд их дээд сургууль төгссөн,
● Ижил төрлийн салбарт доод тал нь 2 жил ажилласан туршлагатай,
● Хөдөө орон нутагт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Ур чадвар :
● Харилцаа холбоо, хэлэлцээр хийх өндөр ур чадвартай,
● Багаар ажиллах, ачаалал даах, цаг нарийн баримталдаг, дипломат харилцааны ур чадвартай,
● Аливаад дүгнэлт, анализ хийх чадвартай, бие даан ажилладаг, санаачилгатай,
● Бусадтай харилцах, зохион байгуулах ур чадвартай,
● Малчид, газар тариалан эрхлэгчидтэй чөлөөтэй харилцдаг, тэдний нөхцөл байдал, асуудлыг ойлгодог байх,
● Дасан зохицох чадвартай, тэвчээртэй, эрхэлсэн ажилдаа хариуцлага ханддаг байх.
● Заах арга зүйн ур чадвартай, алилаа мэдээллийг хүмүүсийн онцлогт тохируулан ойлгуулах чадвартай байх.
Сонирхол, үзэл баримтлал :
● IMPACT төслийн болон хэрэгжүүлэгч байгууллагуудын алсын хараа, үзэл баримтлалд нийцсэн байх
Сонирхсон хүмүүс материалаа (ажилд орохыг хүссэн өргөдөл дээд тал нь 1 нүүр + Товч намтар дээд тал нь 2 нүүр + Холбогдох дипломуудын хуулбар) дараах цахим хаягаар явуулна уу.
Хэнтий аймагт - ts.uurtsaikh@avsf.org
Цахим шуудан илгээхдээ « FA IMPACT » гэж гарчиглан 2021.01.18-ны өдрөөс өмнө илгээнэ үү.
Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй л эргэн холбогдоно.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв