Чи залхуу байж амьдралд яагаад гомдоод байгаа юм бэ!!!


Чи залхуу байж амьдралд яагаад гомдоод байгаа юм бэ!!!
2021 оны 02 сарын 17. 06 цаг 48 минут

Сайн байцгаана уу? Дахин уулзаж байгаадаа таатай байна. Намайг Ө.Мөнх-Эрдэнэ гэдэг. Манай “Хайрын боловсрол” буланд тавтай морил!

Бид сониныхоо өмнөх дугаарт “ТА ажиллах гэж төрөөгүй!!! Та зөвхөн Сайхан амьдрах гэж л төрсөн!!!” талаар маш чухал, танд хэрэгтэй нийтлэлийг хүргэсэн билээ!

Уг нийтлэлээрээ уншигчдадаа хүргэх гэсэн гол санаа бол  Та Сайхан амьдрахыг хүсдэг. Тэгвэл сайхан амьдрахын  тулд заавал тусгай бэлтгэгдэх ёстой! Өөрөөр хэлбэл ТА сайн Багш, сайн Ментортой байх ёстой талаар илүү дэлгэрэнгүй, зөв ойлголтуудыг өгсөн.

Харин өнөөдрийн дугаараар та бүхэндээ Цаг хугацааны талаар маш сонирхолтой мэдээллийг хүргэе!

Буддагаас “Бидний амьдралдаа хийдэг хамгийн том алдаа юу вэ гэж асуухад: “Чамд хангалттай цаг байгаа гэж үргэлж боддог явдал юм” гэж хариулсан байдаг. Таны толгойд “-Сайхан амьдралаа босгох надад  хангалттай цаг байгаа” гэсэн бодол төрж л байгаа бол та залхуурч байна гэсэн үг.  Энэ залхуурал нь удах тусам хүнийг илүү хийсвэр мөрөөдөмтгий, зорилгогүй, зориггүй нэгэн болгосоор л байдаг аж. Өөрөөр хэлбэл  энэ л зуршил биднийг үүрд амжилтгүй, бүтэлгүй, шоовдор нэгэн болгож байдаг ба энэ нь бидний амьдралдаа хийдэг хамгийн том алдаа юмаа гэж Будда айлджээ.

Цаг хугацааны талаар  Дэлхийн тэрбумтан Стив Жобс хэлэхдээ  “Чиний цаг хугацаа хязгаартай тул өөр нэгний амьдралаар амьдрахад бүү зарцуул! гэсэн байдаг. Тэгэхээр цаг хугацаа төлбөргүй ч гэлээ юугаар ч орлуулашгүй үнэ цэнэтэй зүйл юм. Түүнийг өмчилж чадахгүй ! Түүнийг ашиглаж л чадна! Түүнийг хадгалж чадахгүй! Зөвхөн  үрж л чадна. Нэг л удаа алдчихвал хэзээ ч олж авч чадахгүй.

Та хорвоо дээр ганц дахин давтагдашгүй хувь хүн гэдэг шиг бидний амьдралд цаг хугацаа цорын ганц! Та түүнийг юугаар ч орлуулж чадахгүй! Тэгэхээр одоо та бидэнд  маш сайн маш муу 2 мэдээ байна!

Нэгдүгээрт, маш муу мэдээ нь  таныг энэ нийтлэлийг  уншиж байхад цаг хугацаа урссаар л байна!

Хоёрдугаарт, харин маш сайн мэдээ нь энэ нийтлэлийг уншсанаар та өөрөө үнэ цэнэтэй юугаар ч орлуулашгүй  цаг хугацааныхаа залуурыг атгаж байгаагаа мэдчихлээ шүү дээ!

Тийм ээ! Та бол цаг хугацааныхаа  чиглүүлэгч ахмад, зам заагч луужин, удирдагч, манлайлагч нь. Зөвхөн та л амьдралаа ямар байхыг шийднэ.

Одоо Асуулт???

ЧИ ЗАЛХУУ БАЙЖ АМЬДРАЛД ЯАГААД ГОМДООД БАЙГА ЮМ БЭ!!!!!

Бид дараагийн дугаартаа өөрт оногдсон амьдралынхаа үнэ цэнэтэй цаг хугацаандаа Хүн та юуг хийж бүтээж босгох талаар, яагаад түүндээ цаг хугацаагаа зарцуулах талаар эцэст нь ямар үр дүнд хүрдэг талаар хүргэх болно.

ХАЙРЫН БОЛОВСРОЛ ТББ

Бидэнтэй холбогдох утас: 91114196, 94104196

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв