Сумдын удирдлагууд сургалт, семинарт хамрагдаж байна


Сумдын удирдлагууд сургалт, семинарт хамрагдаж байна
5 өдрийн өмнө

Сумдын ИТХ-ын дарга нар болон Засаг дарга нар хоёр өдрийн сургалт, семинарт хамрагдаж байна. Уг сургалт, семинараар өнөөдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулга, төрийн албаны хүний нөөцтэй холбоотой зарим асуудал, Захиргааны болон захиргааны хэм хэмжээ тогтоосон акттай холбоотой зарим асуудлууд, Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний тухай, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгөх юм. Мөн Авлигатай тэмцэх газрын ажилтан Ашиг сонирхлын зөрчлийн талаар цахимаар сургалт хийлээ.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв