Ажил үйлсээрээ 2020 онд манлайлсан сумдад шагнал гардууллаа


Ажил үйлсээрээ 2020 онд манлайлсан сумдад шагнал гардууллаа
4 өдрийн өмнө

Өнөөдөр нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах, хөгжлийн бодлого төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, шийдвэр гаргах, хянах, иргэдийн оролцоог хангах ажлаар 2020 онд манлайлан ажилласан Мөрөн, Баян-Овоо, Өмнөдэлгэр сумд; гэмт хэрэг, зөрчил, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх хөндөгдөхөөс урьдчилан сэргийлж, гэмт хэргийн гаралтыг бууруулахад идэвх санаачилгатай ажилласан Хэрлэн, Баянмөнх, Дадал сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.

Мөн 2020 онд аймгийн Засаг даргатай сумдын Засаг дарга нарын байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг танилцуулж, тэргүүлсэн сумдад шагнал гардуулав.

Баян-Овоо, Хэрлэн, Бор-Өндөр сумд 2020 оны ажлаараа тэргүүлж, Эко сумаар Баян-Овоо, Цэнхэрмандал, Хамтарсан багийн ажлаараа Цэнхэрмандал, Норовлин, Батноров сумд шалгарлаа.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв