Сонгон шалгаруулалтын урилга


Сонгон шалгаруулалтын урилга
2021 оны 02 сарын 23. 12 цаг 04 минут

               Сонгон шалгаруулалтын нэр: Баянмөнх, Галшар, Дадал сумын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах
              Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар нь бүхий оролцогчдоос Баянмөнх, Галшар, Дадал сумын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний ашиглагчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн саналаа ирүүлэхийг урьж байна.

                 Санал нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.  
             Оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байх бөгөөд холбогдох баримт бичгийг баталгаажуулан ирүүлнэ.

Үүнд:

  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан
  • Ашигтай ажилласан жилийн тоо: 2019, 2020 онд ашигтай ажилласан байх
  • Дулаан үйлдвэрлэл түгээлтийн үйл ажиллагааг сүүлийн 3-с доошгүй жил тогтвортой эрхэлж ажилласан байх /2018, 2019, 2020 он/
  • Хувийн хөрөнгө оруулалтаар шугам сүлжээний ажлын өргөтгөл хийх боломжтой байх

          Оролцогч нь хүний нөөцийн болон техник технологийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Ерөнхий инженертэй байх- 1 /Дулаан, цахилгаан, сантехникийн аль нэг мэргэжлийх байх, 3-с дээш жилийн ажлын туршлагатай байх/. /Диплом, нийгмийн даатгалын дэврийн хуулбарыг баталгаажуулан ирүүлэх/
  • Дулааны инженертэй байх- 1 /3-с дээш жилийн ажлын туршлагатай байх/ /Диплом, нийгмийн даатгалын дэврийн хуулбарыг баталгаажуулан ирүүлэх/
  • Машинист- 3
  • Слесарь- гагнуурчин -1
  • Дулаан үйлдвэрлэл түгээлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдал үүссэн үед хэвийн явуулахад шаардагдах нөөц цахилгааны эх үүсвэртэй байх
  • Шинэ дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн
  • Тухайн орон нутгийн онцлогт нийцсэн нэмэлт ажил, хөрөнгө оруулалт, ойрын 4 жилийн бизнес төлөвлөгөө ирүүлэх

Саналыг 2021 оны 02 -р сарын 26 -ны өдрийн 10 цаг 00 минут -аас  өмнө ирүүлнэ.

Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Утас: 88056050

Хэнтий аймгийн ЗДТГ

АЗДТГ байр, 2 давхар

 Эрчим хүчний зохицуулах зөвлөл

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв