Сэлбэгийн зориулалтаар тээврийн хэрэгслүүдийг худалдан борлуулах нээлттэй дуудлага худалдааны зар


Сэлбэгийн зориулалтаар тээврийн хэрэгслүүдийг худалдан борлуулах нээлттэй дуудлага худалдааны зар
2021 оны 02 сарын 25. 07 цаг 05 минут

“Монгол шуудан” ХК-ийн Орон нутаг дахь Шуудангийн үйлчилгээний газрууд нь дараах тээврийн хэрэгслүүдийг сэлбэгийн зориулалтаар худалдан борлуулах нээлттэй дуудлага худалдааг зарлаж байна. Тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл:

Хөрөнгийн нэр

Улсын бүртгэлийн дугаар

Нийт Гүйлт

Үйлдвэрлэсэн он

Тээврийн хэрэгслүүдийг очиж үзэх боломжтой газар, хугацаа

Худалдан борлуулах доод үнэ /төгрөг/

Татвар /2021

Торгууль /төгрөг/

Дуудлага худалдаа болох өдөр, хугацаа

1

 Автобус ПАЗ3253

51-03 ХЭҮ

81086

 

2008

Хэнтий ШҮГ

4000000

74500

0

Хэнтий аймаг, Чингис хот, Хэнтий аймаг дахь Шуудангийн үйлчилгээний газарт 2021.03.04-ны өдрийн 14:00 цагаас,

2

 Автобус ПАЗ3253

62-12 ХЭҮ

81086

 

2011

Хэнтий ШҮГ

4000000

74500

50000

Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл:

Дуудлага худалдаа болох хугацаа: 2021.03.05-06-ны өдөр хүснэгтэнд заасан цагийн хуваарийн дагуу болно.

 Дуудлага худалдаа болох газар: Хүснэгтэнд заасны дагуу тухайн орон нутаг дахь Шуудангийн үйлчилгээний газарт болно, Дэнчин: Худалдан борлуулах доод үнийн 10 хувьтай тэнцэх төгрөг

 Дэнчин байршуулах данс: Монгол шуудан ХК-ийн Төрийн банкин дах 100000139650 тоот данс /гүйлгээний утгад овог, нэр, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бичих/

Үнэ өсгөх доод хэмжээ: 20.000 төгрөг

Төлбөх төлөх: Дуудлага худалдаанд ялсан этгээд нь ажлын 3 өдрийн дотор төлбөрийг дэнчин байршуулсан дансанд шилжүүлнэ.

Дуудлага худалдаанд ялсан этгээд нь дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй нөхцөлд төлсөн дэнчинг компанийн орлого болгон дуудлага худалдаанд дараагийн үнийг санал болгосон этгээдэд гэрээ байгуулах эрхийг олгоно.

Дуудлага худалдаан оролцох хүсэлт гаргах, бүртгэх ажиллагаа:

 Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цаг хүртэл тухайн аймаг дахь Шуудангийн үйлчилгээний газарт болон доорх и-мэйл хаягаар хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг компани дээр ирж бөглөх болон otgonbayar@mongolpost.mn хаягаар холбогдон хүсэлтийн маягтыг авч бөглөн холбогдох бичиг баримтыг хавсарган онлайнаар ирүүлэх боломжтой. Дуудлага худалдаанд оролцох этгээд нь дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргана. Тээврийн хэрэгслийг очиж үзэх хаяг, хугацаа: Сонирхсон этгээдүүд хүснэгтэнд заасны дагуу тухайн аймаг дах Шуудангийн үйлчилгээний газарт 2021.02.15-2021.02.19-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд очиж үзэх боломжтой.

Анхаарах асуудлууд:

• Тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх боломжгүй,

• Дуудлага худалдаанд ялсан этгээд нь тухайн тээврийн хэрэгслийн татвар, торгуулийг төлнө. /дуудлага худалдаанд санал болгосон үнэ нь зөвхөн сэлбэгийн зардал тул тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахтай холбоотой зардал болох татвар, торгуулийг санал болгосон тусад нь төлнө/

• Тээврийн хэрэгслүүд нь эвдрэл гэмтэлтэй цаашид хөдөлгөөнд оролцуулах боломжгүй тул сэлбэгийн зориулалтаар худалдан борлуулж байгааг анхаарах,

• Дуудлага худалдаанд ялсан этгээд нь тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэх нөхцөлд дуудлага худалдаанаас хойш 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар шилжүүлэх бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн татвар, торгуулыг дуудлага худалдаанд санал болгосон төлбөрөөс тусад нь төлж барагдуулахаас гадна тээврийн хэрэгслийг оношилгоонд хамруулахтай холбоотой шаардлагатай засвар үйлчилгээний зардлыг өөрийн биеэр хариуцна. • Тээврийн хэрэгслийг тээвэрлэхтэй холбоотой зардлыг дуудлага худалдаанд оролцогч нь хариуцна.

 • Ялагчаас бусад этгээдийн дэнчинг ажлын 3 хоногт багтаан буцаан олгоно.

• Дуудлага худалдаанд хоёроос дээш оролцогч оролцохоор бүртгүүлээгүй нөхцөлд дуудлага худалдаа явагдахгүй.

Дуудлага худалдааны талаар тодруулах:

Тодруулгыг Монгол шуудан ХК-ийн 70078971, 96507474, 91294004 дугаарын утсаар авах боломжтой.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв