Сонгон шалгаруулалтын урилга


Сонгон шалгаруулалтын урилга
2021 оны 03 сарын 17. 07 цаг 06 минут

Огноо: 2021.03.10

Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас  Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Хэнтий аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2019 оны 06 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны А/04, А/85  дугаар захирамжийг тус тус үндэслэн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх тухай сонгох шалгаруулалтанд битүүмжилсэн төсөл ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын  дугаар: ДТБТөсөл-2021/01

Энэхүү урилга нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай танилцуулга,  мэдээлэл бүхий Хавсралтын хамт хүчин төгөлдөр болно.  

Оролцогчийн санал гаргагч нь санхүүгийн болон туршлагын дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Энэ тендерээр гүйцэтгэх ажлын нийт төсөвт өртгийн 50-иас дээш хувьтай дүйцэх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ: Энэ тендерээр гүйцэтгэх ажлын нийт төсөвт өртгийн 50 -иас дээш хувь

Авах боломжтой зээлийн хэмжээ: Энэ тендерээр гүйцэтгэх ажлын нийт төсөвт өртгийн 50-иас дээш хувь

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Энэ тендерээр гүйцэтгэх ажлын нийт төсөвт өртгийн 30-иас дээш хувьтай дүйцэх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Гүйцэтгэх ажлын шаардлагад нийцсэн тусгай зөвшөөрлүүдийг хангасан тухай баримт нотолгоог ирүүлэх

    Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. 

Үүнд:

  1. Барилгажилтын төсөл /Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний байршилд өөрсдийн сайжруулсан боломжит төлөвлөлт, шинээр баригдах орон сууцны барилгын загвар зураг/
  2. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  3. 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  4. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
  5. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/

 

  1. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  2. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  3. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  4. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

Сонгон шалгаруулалтын баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсарган ирүүлж авна. Сонгон шалгаруулалт нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн хуанлийн 21 хоногийн дотор хүчинтэй байна.

Төлбөрийн данс: : ГХБХБГазрын нэмэлт санхүүжилтийн 100180029401 тоот дансанд компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, дансыг тодорхой бичиж тушаана.  

    

      Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Хэнтий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтэст  /2 давхар 204 тоот/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн  11 цаг 00 минутад сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

 

     Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

     Орон нутгийн ямар нэг давуу эрх тооцохгүй.

 

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Тэмүүжингийн гудамж,

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, 2 давхар 204 тоот,

Утас: 99081972, 88011780 /ажлын цагаар/ 

Вэб сайт: https://www.khentii.gazar.gov.mn/

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ДТБТөсөл-2021/01 дугаартай тендерийн урилгын хавсралт мэдээлэл

Нэг. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн  нутаг дэвсгэр дэх Банкны байрны гэр хорооллыг дахин төлөвлөж нийтийн эзэмшлийн орон сууцны хорооллын барилгыг барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн болно.

 Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хорооллын дулаан, цэвэр ус, бохир, цахилгаан, холбоо дохиололын инженерийн хангамжийн эх үүсвэр болон төв шугам сүлжээний ажлууд орон сууцны барилгын анхны худаг хүртэл урьдчилж бүрэн хийгдсэн болно.

Иймд энэхүү тендерийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу зам талбай, гадна тохижилт болон  нийтийн эзэмшлийн орон сууцны барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэх юм.

 Тендерт оролцогч тендерт заасан  ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөндөө дараахь нөхцөл,  мэдээллийг тооцож тусгана уу.  

Үүнд:

  1. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний байршилд төлөвлөлтийн дагуу, эсхүл өөрсдийн сайжруулсан боломжит төлөвлөлт, шинээр баригдах орон сууцны барилгын загвар /эскиз/ зургаар  тендерийн баримт бичгийг бүрдүүлэн  шалгаруулалтад оролцох
  2. Шалгарсан гүйцэтгэгч  ажил гүйцэтгэх гэрээ байгуулах явцаас эхлэн барилгын ажлын зураг, төслийг боловсруулж дуусган  экспертизээр хянуулж,  баталгаажуулсан магадлалын дүгнэлт, зураг төслийг захиалагч талд хүлээлгэж өгснөөр барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авах
  3. Төлөвлөгдсөн байршилд одоо байгаа 23 өрхийн нүүлгэн шилжүүлэлт, тэдний орон сууцны асуудлыг барилгын гүйцэтгэгч, айл өрхийн хоорондын гэрээ, хэлцлээр шийдвэрлэх
  4. Гадна тохижилт, зам талбайн ажлыг хэсэгчилсэн төлөвлгөөнд тусгасны дагуу болон илүү сайжруулсан төлөвлөлтөөр гүйцэтгэх
  5. Ашиглалтад оруулсаны дараа орон сууцны борлуултын үйл ажиллагааг гүйцэтгэгч хариуцах
  6. Захилагч талаас Монгол улсад хэрэгжиж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах тал дээр төрийн байгууллагын хувьд хууль, тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж  болно.
  7. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилгын байршил өөрчлөхгүй байх.
  8. Урьдчилж хийгдсэн инженерийн хангамжийн хүчин чадлыг тооцож орон сууцны барилгын давхарын тоог 174-өөс доошгүй айлын хүчин чадалтай байхаар өөрчилж болно.
  9. Захиалагч талаас орон сууцны барилгын үндсэн бүтээц, хийц технологийн төрлийг заахгүй.
  10. Тендерт оролцогч түншлэлийн гэрээтэй оролцож болно. Тендерийн урилгад заасан тендерт оролцогчид тавьсан шаардлагыг ерөнхий гүйцэтгэгч, түншлэгч нь 
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээнд 70, 30 хувийн
  • Авах боломжтой зээлийн хэмжээнд 70, 30 хувийн
  • Бусад шаардлагыг 50, 50 хувийн харьцаагаар тус тус  хангаж болно.  

Хоёр. ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

  • Гадна дулаан хангамж, УХАТ-ын шугам сүлжээ:

 

  1. Халаалтын тогоо:

Шинээр баригдаж халаалтын зуух нь 2МВт-н хүчин чадалтай тогоо 1 ш, 1МВт-н хүчин чадалтай тогоо 2 ш суурилуулахаар төлөвлөгдсөн.

Үүнээс: Дулаан хангамжийн системд 2МВт тогоо

             Хэрэглээний халуун усны бэлтгэл 1МВт тогоо

             Нөөцөнд 1МВт-н тогоог тус тус төлөвлөсөн.

 

  1. Халаалтын систем:

Эх үүсвэрээс 2-р дулааны худаг хүртэл Д1, Д2 Ф108 шугам

2-р худгаас 3-р худаг хүртэл Д1, Д2 Ф89 шугам

Барилга руу орж буй салбар шугамууд Д1, Д2 Ф57 шугам байна.

  1. Хэрэглээний халуун усны систем:

Эх үүсвэрээс 1-р худаг хүртэл Д3 Ф108, Д4 Ф89

1-р худгаас 2-р худаг хүртэл Д3 Ф89, Д4 Ф76

2-р худгаас 3-р худаг хүртэл Д3 Ф76, Д4 Ф57

Барилга руу орж буй салбар шугамууд Д3 Ф45, Д4 Ф38

  1. Цэвэр усны систем:

Эх үүсвэрээс 1-р худаг хүртэл У1 Ф89

1-р худгаас 2-р худаг хүртэл У1 Ф76

2-р худгаас 3-р худаг хүртэл У1 Ф57

Барилга руу орж буй салбар шугамууд У1 Ф45

  1. Ариутгах татуургын систем:

Гол шугамууд Б1 Ф200 – н хоолойгоор хийгдсэн

Барилга руу орж буй салбар шугамууд Б1 Ф150

Барилгын байршил болон, айлын тооноос хамаарч хүчин чадлын өөрчлөлт хийгдвэл халаалт, халуун ус, цэвэр усны шугамуудад өөрчлөгдөнө.

 

  • Гадна цахилгаан:

 

  1. 6 кВ тэжээлийн шугамын талаар:

Хорооллын ЦЭХ-ний найдвартай ажиллагааг хангахын тулд 2 талын тэжээлтэйгээр төлөвлөж 110/35/6 кВ Өндөрхаан дэд станцын Яч №5 Булаг 6 кВ ЦДАШ-ын тулгуур №100, Яч №11 Цацал 6 кВ ЦДАШ-ын тулгуур №38-аас 6 кВ 120 мм2 хөндлөн огтлолын талбайтай 823 м кабель шугам  татсан.

  1. Дэд өртөөний талаар:

6/0.4 кВ хүчдлийн түвшинтэй, 630 кВА чадалтай 2 трансформатортой, 6 кВ талд 7 ячейктай, 0.4 кВ талд 24 ш гаргалгаа бүхий ТП маягийн дэд өртөө.

  1. 0.4 кВ тэжээлийн кабелийн талаар:

Хэнтий аймгийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 174 айлын гадна холбоожилтын хүчин чадлыг 174 айлын 350 кВт хүчин чадлаар тооцож 6 байршилд баригдах барилга тус бүрийг ЦЭХ-ээр хангах 0.4 кВ хос кабель шугамыг газрын хөрсөнд элс дэвсэж, тоосго, туузаар хамгаалан татсан.

1-р барилгын тэжээлийн кабель нь 33.5 м, YJLY маркийн 2*(3*50+1*25)

2-р барилгын тэжээлийн кабель нь 58.5 м, YJLY маркийн 2*(3*70+1*35)

3-р барилгын тэжээлийн кабель нь 93.5 м, YJLY маркийн 2*(3*95+1*50)

4-р барилгын тэжээлийн кабель нь 155 м, YJLY маркийн 2*(3*120+1*70)

5-р барилгын тэжээлийн кабель нь 44 м, YJLY маркийн 2*(3*50+1*25)

6-р барилгын тэжээлийн кабель нь 78 м, YJLY маркийн 2*(3*70+1*35)

Барилгын байршил болон, айлын тооноос хамаарч хүчин чадлын өөрчлөлт их хэмжээгээр өөрлчөгдвөл 0.4 кВ тэжээлийн кабельд өөрчлөлт орох магадлалтай.

 

  • Гадна холбоожилт:

 

Холбооны хэрэгцээ: Хэнтий аймгийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 174 айлын гадна холбоожилтын хүчин чадлыг 180 айлын хүчин чадлаар тооцоолон төлөвлөж гол байгууламж хийгдсэн. Хорооллын хүчин чадал өөрчлөгдөхөд дараах байдлаар өөрчлөлт хийгдэнэ. Үүнд: 

 

  1. Инженерийн байгууламжийн хувьд:
  • Одоо хийгдсэн гол сувагчлалын хүчин чадлыг нэмэх шаардлага гарахгүй, 2 яндантай хийгдсэн.
  • Хороолол дотор хийгдэх салбар байгууламжийн хувьд барилгын байршлаас шалтгаалан тоо хэмжээний өөрчлөлт орор магадлалтай
  1. Шилэн кабелийн хувьд:
  • Гол шилэн кабелийг 12с хийхээр төлөвлөсөнг  24с  гүйцэтгэсэн учир хүчин чадлыг нэмэх шаардлага гарахгүй
  • Салбар шилэн кабелийн хувьд мөн барилгын байршлаас шалтгаалан кабелийн хэмжээний /м/ өөрчлөлт орох магадлалтай
  1.  Физик кабелийн хувьд:
  • Гол физик кабелийн багтаамжийг 200 хос буюу 200 хэрэглэгчээр төлөвлөн гүйцэтгэсэн хүчин чадлаас хамааран нэмэгдүүлэх 
  • Салбар кабелийн багтаамж 180 айлаар төлөвлөгдсөн учир нэмсэн хүчин чадлаас хамааруулан кабелийн багтаамж болон хэмжээнд өөрчлөлт орно.   

 

  1. Ажлын зурагт барилгын сууринд холбоожилтын сувагчлалын оролт  гаргахыг тусгах

ХЭНТИЙ АЙМГИЙН ГХБХБГАЗАР.

 

 

 

 

 

 

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв