Боловсрол, соёлын газрын түүхийн улбаа


Боловсрол, соёлын газрын түүхийн улбаа
2021 оны 03 сарын 23. 01 цаг 44 минут

Эрхэм зорилго: Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг ханган хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, эх оронч сэтгэлгээтэй насан туршдаа хөгжих чадвартай зөв Монгол иргэн бэлтгэнэ.

1931 онд нийт ард иргэдийн гэгээрэл боловсрол, соёлын асуудлыг ерөнхийд нь хариуцаж, хүн амыг боловсролоор шат ахиулж, ерөнхий боловсролын сургуулийн бүх асуудал, клуб, улаан гэр, бичиг үсгийн бүлгэм, дугуйлан зэргийг шууд удирдан зохион байгуулдаг “Гэгээрлийн хэлтэс” байгуулагдав. Гэгээрлийн хэлтсийн анхны даргаар С.Равжаа томилогдон, аймгийн анхны сургуулийн захирлаар олон жил ажилласан байна.

Ардын гэгээрүүлэх яамны 1956 оны 96 тоот тушаалаар аймаг бүрт сурган хүмүүжүүлэх ухааны кабинет байгуулагдаж, багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, тэдний тэргүүн туршлагыг сурталчлан дэлгэрүүлэх, сургалтын чанарыг сайжруулах үйлсэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан төдийгүй Сурган хүмүүжүүлэх кабинет хөгжлийнхээ явцад “Сурганы кабинет”, “Судалгаа арга зүйн төв” хэмээн нэрийдэж иржээ.

Монгол улсын Гэгээрлийн сайдын 1997 оны 112 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг  “Боловсрол соёлын төв”, БСШУ-ны сайдын 2003 оны 82 дугаар тушаалаар “Боловсрол, соёлын газар”, 2013 оны 6 дугаар сараас  “Боловсролын газар”, 2016 оноос  “Боловсрол, соёл урлагийн газар” болон өөрчлөгдөж, боловсролын хөгжлийн шат бүхэнд тухайн үеийн зорилтыг шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, ажлын агуулга хэлбэр нь өргөжиж иржээ.

Энэ хугацаанд тус байгууллагын эрхлэгч, даргаар  Б.Гүрцэдэн, П.Лувсангэндэн, Г.Сономцэрэн, Т.Сүрэн, Сэнгээ, Х.Цэрэндорж, Д.Алтангэрэл, Д.Батсүх, З.Цэдэнням, Н.Пүрэвжав, Д.Дашням, Ц.Энхтүвшин, Б.Должин, Г.Дашдаваа, Д.Наранзул, З.Бат-Эрдэнэ  нар ажиллаж байжээ. Одоо тус газрын даргаар С.Мөнхцэцэг ажиллаж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв