"Манай гэр бүлийн дүрэм" цахим уралдаан зарлалаа


"Манай гэр бүлийн дүрэм" цахим уралдаан зарлалаа
2021 оны 04 сарын 05. 03 цаг 52 минут

Гэр бүлийн эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх зорилгоор өөрийн гэр бүлийн эерэг дүрмийг бусдад сурталчлан таниулах чиглэлээр олон нийтийн сүлжээнд ЗУРАГ, БИЧЛЭГ байршуулж сошиал орчин дахь иргэдийн хандлагыг өөрчлөх зорилготой аянд гэр бүлээрээ идэвхитэй оролцож шагналын эзэд болоорой.

Уралдаанд хэрхэн оролцох вэ?

Гэр бүлийн дүрмээ олон нийтэд таниулсан Зураг, Бичлэгээ өөрийн фэйсбүүк хуудсанд нийтлэнэ. Ингэхдээ текст хэсэгт #МанайГэрБүлийнДүрэм хаш таг-ыг бичиж оролцоно.

Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газрын хамтарсан шүүгчдийн баг хамгийн их хандалттай 2 зураг, 2 бичлэгийг шалгаруулж 04-р сарын 24-ний өдөр зарлана.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв