Мэргэжлийн боловсрол, сургалтын орон нутгийн салбар зөвлөлийн хурал болов


Мэргэжлийн боловсрол, сургалтын орон нутгийн салбар зөвлөлийн хурал болов
2021 оны 04 сарын 07. 01 цаг 46 минут

           Хэнтий аймгийн мэргэжлийн боловсрол, сургалтын Орон нутгийн салбар зөвлөлийн хурал 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Салбар зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав хурлыг удирдаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. Үүнд:

  1. Хэнтий аймаг дахь ПТК-ийн 2021-2022, 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөө
  2. Бор-Өндөр суман дахь МСҮТ-ийн 2021-2022, 2022-2023, 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөө
  3. Орон нутгийн салбар зөвлөлөөс 2021 онд хийх ажлын чиглэл

Мэргэжилтэй ажилчин бэлтгэх мэргэжлүүдийн элсэлтийн тоог төлөвлөн батлахдаа аймгийнхаа бүтээн байгуулалтын ажлууд болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн заалтуудтай уялдуулсан нь энэ удаагийн хурлын онцлог байлаа. Тодруулбал барилгын салбарын бүх төрлийн мэргэжилтэй ажилчныг орон нутгаасаа түлхүү бэлтгэхээр төлөвлөж байна. Түүнчлэн хөдөө аж ахуй, тээвэр, хүнсний үйлдвэрлэл, соёл урлаг, аж үйлдвэр, үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, мэдээлэл технологийн салбарын ангиудад 1-2,5 жилийн ангидаа тус тус элсэлт авна.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв