Бор-Өндөр сумын сум дундын Прокурорын газраас мэдээлж байна


Бор-Өндөр сумын сум дундын Прокурорын газраас мэдээлж байна
2021 оны 04 сарын 07. 01 цаг 58 минут

Урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Гар дээрээс архи согтууруулах ундаа зарах зөрчил буурахгүй байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчилтэй хийх тэмцэл зохих түвшинд явагдаж байгаа боловч дорвитой буурч өгөхгүй байна. Учир нь дээрх этгээдүүдэд оногдуулдаг шийтгэл нь 50000 төгрөг, энэ нь шийтгэлийн үр нөлөө муутай, 2,3 шил архи зарсан ашигтай нь тэнцэхээр хэмжээ учраас үр дүнгээ өгөхгүй байна. Тиймээс энэ төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оногдуулдаг болгох тухай саналыг ХЗДХЯ-ны ажлын хэсэгт хүргүүлээд байгаа. Энэ шагийн архийг авсан хүмүүсийн тодорхой хэсэг нь зөрчил гаргаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа. Иймээс иргэдэдээ шагийн авхий худалдан авахгүй байх, эдгээр хүмүүсийг өөгшүүлэхгүй байхыг анхааруулъя. Хорио цээрийн дэглэм, хязгаарлалттай холбоотойгоор мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах асуудал улсын хэмжээнд нэмэгдсэн дүн гарч байгаа иймээс энэ төрлийн зөрчлийг гэр бүлийн хүрээнд, найз нөхдийн хүрээнд гаргахгүй байх шаардлагатай. Мөрийтэй тоглоом гэдэг бол айл  гэрийн хэрүүл маргаан үүсгэх, ашиг орлого хаах, гэр бүлийн санхүүд хохирол учруулах, цаашлаад өрөнд орох, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх, амиа хорлох, өнчрөх, гэр бүл салах л шалтгаан болдог, тиймээс энэ төрлийн зөрчилд татагдан орохоос зайлсхийхийг урьдчилан сануулж байна.  

 

Гэмт хэргийн тоон мэдээлэл:

Тус сум дундын прокурорын газар нь гэмт хэргийн талаарх 213 гомдол, мэдээлэлд хяналт тавьсан ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 102 буюу 32.3 хувиар буурсан үзүүлэлтэй гарсан бөгөөд үүнээс  211 буюу 99.0 хувийг тус сумын цагдаагийн хэлтэс, 2 буюу 0.9 хувийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс тус тус хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгасан байна.

2020 онд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 203, мөрдөн байцаалтын 88 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үетэй харцуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг 90 хэрэг буюу 30,1 хувь, мөрдөн байцаалтын хэрэг 39 буюу 30,5 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй гарсан.

 Хяналт тавьж ажилласан хэрэг бүртгэлтийн 203 хэргээс 49 буюу 24,1 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 64 буюу 31,5 хувийг хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 64 буюу 94.1 хувьд яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

-Шүүхээр шийтгүүлсэн этгээдийн ялын төрлөөр авч үзвэл торгох ялаар 39, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 6, хорих ялаар 13,эрх хасах нэмэгдэл ялаар  6 хүн шийтгүүлсэн байна. Мөн шүүхээс албадлагын арга хэмжээг 10 хүнд, үүрэг хүлээлгэх, эрх хягаарлах арга  хэмжээг 6 хүнд, хүмүүжлийн чанартай арга хэмжээг 4 хүнд, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6, хорих ялаас 4 хүнийг чөлөөлж шийдвэрлэсэн байдаг.

 Орон нутагт гарч байгаа гэмт хэргийг ангилалын хувьд авч үзвэл Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэргийн 132 буюу 65.2 хувь нь хөнгөн, 68 буюу 33,4 хувь нь хүнд ангилалын хэргүүд, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 57 хэргийн 42 буюу 73.6 хувь нь хөнгөн,  15 буюу 26.3 хувь нь хүнд ангилалын хэргүүд эзэлж байсан байна.

 Тухайн онд гарсан нийт гэмт хэргийн гаралтыг авч үзвэл 26 буюу 20 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 80 буюу 61,5 хувийг өмчлөх эрхий  эсрэг гэмт хэрэг, 18,4 хувийг авлига, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг болон бусад гэмт хэрэг эзэлж байсан байна.

  Гарч байгаа  гэмт хэргийг  нутаг дэвсгэрийн байдлаар авч үзвэл Дархан, Галшар сумдад мал хулгайлах, Бор-Өндөр суманд орон байрны хулгайлах гэмт хэрэг зонхилон гарсан байдаг.

 

ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраас 2020 оны байдлаар нийт 161 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласнаас Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах” зөрчил 24, 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 37, 8.6 дугаар зүйл “Хулгайлах” зөрчил 3, 5.13 дугаар зүйл “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчил 9, 14.7 дугаар зүйл “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 72, 5.3 дугаар зүйл “Хүний биед халдах зөрчил” 11, 8.8 дугар зүйл “Эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчил” 4, 6.20 дугаар зүйл “Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил” 1, 7.6 дугаар зүйл “Амьтны тухай хууль тогтоомж зөрчих зөрчил” 1 тус тус бүртгэгдсэн байна.

Зөрчлийн нийт 161 хэргээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах” зөрчил 24 буюу нийт хэргийн 14.9 хувийг, 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” 37 буюу нийт хэргийн 22.9 хувийг, 14.7 дугаар зүйл “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 72 буюу 44.7 хувийг тус тус эзэлж байгаа бөгөөд хамгийн ихээр үйлдэгдсэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 107 зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан бөгөөд үүнээс 27 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн байна. Нийт 27 зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар авч үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах” зөрчил 4, 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” 3, 8.6 дугаар зүйл “Хулгайлах” зөрчил 1, 5.13 дугаар зүйл “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчил 3, 14.7 дугаар зүйл “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 12, 5.3 дугаар зүйл “Хүний биед халдах зөрчил” 1, 8.8 дугаар зүйл “Эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчил” 1, 6.20 дугаар зүйл “Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил” 2 тус тус бүртгэгдсэн байна.

Зөрчлийн хэрэг нээсэн 27 хэргээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах” зөрчил 4 буюу нийт хэргийн 14.8 хувийг, 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” 3 буюу нийт хэргийн 11.1 хувийг, 14.7 дугаар зүйл “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 12 буюу нийт хэргийн 44.4 хувийг, “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчил 3 буюу нийт хэргийн 11.1 хувийг тус тус эзэлж байгаа бөгөөд хамгийн ихээр үйлдэгдсэн байна.

Дээрх зөрчил үйлдэгдэж байгаа шалтгаан, нөхцлийг судалж үзэхэд иргэдийн зүгээс архи согтууруулах ундааг ахуйн хүрээнд хэтрүүлэн хэрэглэдэг, архи согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцдог, согтууруулах ундааны хор холбогдлыг ойлгоогүй, иргэн бүрийн мэдвэл зохих замын хөдөлгөөний дүрэм журмаа мөрддөггүй, хүн хүнээ хүндлэх ухамсар төлөвшөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг зэрэг нөхцөл байдал байдлаас ихээхэн шалтгаалж байна.

Монгол Улсад Корона вирус /ковид-19/ дэгдэж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой иргэд Улаанбаатар хот болон өөр орон нутгаас хөл хорио хязгаарлалтын дэглэм зөрчиж ирэх, гэрийн хорионд байх хугацаандаа уг хориог зөрчиж ажил хийх, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, түүгээр үйлчлэхийг хориглосон байхад гар дээрээс согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах зэргээр “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих” зөрчил нилээдгүй үйлдэгдэж байна.

Иймд зөрчлийн гаралтыг бууруулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийн хор холбогдлыг ойлгуулах, зөрчлийг дахин давтан гаруулахгүй байхад онцгой анхаарч, орон нутгийн хууль хяналтын байгууллага, төр захиргааны байгууллага, Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, харилцан уялдаа холбоотой ажиллаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн иргэдийн хувьд ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос зайлсхийдэггүй, өөрөө өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна гэсэн буруу бодлоосоо болж энэ төрлийн зөрчлийн хор, аюулыг ухамсарлахгүй байгаад дүгнэлт хийж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахгүй байхад иргэн бүр идэвхи зүтгэлтэй оролцох шаардлагатай байна.

 

Шүүхэд төрийг төлөөлөх ажлын хянлтын чиглэлээр:

Прокурор нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, хамгаалах шаардлагатай гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл прокурор өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж хуульчилсан байдаг.

Дээрх хуулийн заалттай уялдуулан Прокурорын байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн” Төр, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах  ажлын чанар, үр  нөлөөг дээшлүүлэх” зорилтын хүрээнд Улсын  Ерөнхий прокуророос  албан даалгавар гаргасны дагуу тус сум дундын прокурорын газраас удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч, эрүүгийн хэрэгт судалгаа хийж, прокурор  санаачилга гарган ажилласны үр дүнд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр  хэрэг бүртгэлтийн хаасан 2 хэрэгт төрд учирсан хохирлыг гаргуулахаар төрийн 2 байгууллагаар шүүхэд нэхэмжлэл гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулан нийт 12,353,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлүүлсэн,

Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын Сум хөгжүүлэх болон бусад сангаас олгосон хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн судалгааг гаргуулан авч танилцаж, нэхэмжлэлийг гаргуулах ажлыг зохион байгуулж ажилласны үр дүнд 2020 онд  “Сум хөгжүүлэх” болон “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих” сангийн төлөгдөөгүй зээлтэй холбоотой 354,529,000 төгрөгийн үнийн дүнтэй 48 нэхэмжлэлийг прокурорын санаачилгаар буюу төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргуулж, төрийг төлөөлж прокурор оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулан шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөн олговор олгох, садан төрөл тогтоолгох нийт  иргэний  6 шүүх хуралдаанд  прокурор төрийг төлөөлөн оролцож, нэхэмжлэлийг шаардлагыг дэмжиж 200,000,000 төгрөгийн нэхэмжэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг.

 2019 онд төрийн байгууллагаар 9 хэрэгт нэхэмжэл гаргуулан иргэний хэрэгт оролцсон бол 2020 онд 47 хэрэгт төрийн байгууллагаар хүсэлт гаргуулан оролцож, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хэрэг буюу 76,2 хувиар өссөн  үзүүлэлттэй гарсан нь прокуророос төрийн байгууллагуудад мэдээлэл хийж, хамтран ажилласны үр дүн  гэж үзэж байгаа юм.                      

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв