Гар зургийн уралдаан зарлагдлаа


Гар зургийн уралдаан зарлагдлаа
2021 оны 04 сарын 15. 09 цаг 13 минут

Монголын татварын албанаас 2021 оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж  2021 оны 04 дүгээр  сарын 09-ний өдрөөс 30-ны өдрийг  дуустал улс даяар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 3  насны ангилалд цахимаар гар зургийн уралдаан зарлаж байна.
  Уралдаан нь ирээдүйн  татвар төлөгчдөд татварын  мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь “Нэг нь нийтийн төлөө Нийт нь нэгийн төлөө” сэдэвтэй байна. Хариуцлагатайгаар татвараа төлөх нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хамгийн зөв оролцоо гэдгийг үе тэнгийн найз нартаа ойлгуулж, таниулсан агуулгатай өөрсдийн төсөөлөл, бодол санааг илэрхийлсэн байна.
Гар зургийн бүтээлд тавигдах шаардлага
1. Ирүүлсэн бүтээл уралдааны сэдэвтэй нийцэж буй эсэх 30%
2. Зургийн ур чадвар 30%
3. Зургийн агуулга илэрхийлсэн байдал 30%
4. Олон нийтэд хүрч, дэмжлэг авсан байдал 10% /лайк шэйр/
Гар зургийн  уралдаанд оролцогч нь өөрийн зурсан бүтээлийн зургийг авч, оролцогчийн хаяг буюу Аймаг хот, дүүрэг сум хороо, сургууль анги, овог нэр холбоо барих дугаар, зургийн тайлбарын хамт Монголын татварын албаны “Ирээдүйн татвар төлөгч” фэйсбүүк пэйж хуудасруу шэйрлэх буюу   mtataxday@gmail.com хаягт 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 30-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө файлыг цахимаар ирүүлнэ. 
Шалгаруулах хугацаа
Татварын ерөнхий газраас томилогдсон Уралдаан шалгаруулах комисс ирүүлсэн бүтээлүүдээс 05 сарын 03-07-ны өдрийн дотор төрөл тус бүрээр  тавигдах шаардлагыг харгалзан шалгаруулна. Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг  Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд  цахимаар хүргүүлнэ.
               Шагнал урамшуулал:
           Нэгдүгээр байр          Цахим талархал, 150,000 төгрөг
           Хоёрдугаар байр        Цахим талархал, 100,000 төгрөг
           Гуравдугаар байр      Цахим талархал,  50,000 төгрөг
          Тусгай байр 5             Цахим талархал, “Тази” гарийн бэлэг 
        
Шалгаруулалтыг 1-4 бага анги, 5-9 дунд анги, 10-12 ахлах анги гэсэн 3 хэсэгт шалгаруулна. Шалгарсан бүтээлийн эздийг татварын албаны цахим хуудас болон албаны сошиал хаягуудаар алдаршуулна. 
Уралдаанд оролцсон бүтээлийг  Татварын ерөнхий газрын  “Ирээдүйн татвар төлөгчид” пэйж хуудсанд байршуулж, сурталчилгааны зориулалтаар ашиглана.

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв