Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн салбарын санаачлагыг дэмжих бичил төслийн шалгаруулалт зарлаж байна


Хэнтий аймгийн хөдөө аж ахуйн салбарын санаачлагыг дэмжих бичил төслийн шалгаруулалт зарлаж байна
2021 оны 07 сарын 06. 04 цаг 36 минут

“Хөдөөгийн эдийн засгийн хөгжилд жендэрийн тэгш оролцоог хангах нь” буюу ИМПАКТ төсөл нь Хэнтий аймгийн зорилтот сумдад үйл ажиллагаа эрхэлдэг хөдөө аж ахуйн салбарын цөөн тооны үйлдвэрлэгч бүлгүүд болон иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих зорилгоор бичил төслийн тэтгэлэг зарлаж байна. 

ИМПАКТ төсөл нь эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлж, тогтвортой ноолуур, органик хүнсний ногоо тариалалтын сайн туршлагуудыг бий болгох замаар үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийг чадваржуулж, шийдвэр гаргах үйл явцад оролцдог, орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийг Хил Хязгааргүй Малын Эмч нар ба Агрономчид (AVSF) ОУБ Сэргээгдэх эрчим хүч ба эв санааны нэгдлийн групп (GERES) ОУБ болон Монголын Эмэгтэйчүүдийн сан (МОНЭС)-тай хамтран Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг билээ.

                                            

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: https://avsfmongolia.org/post/70255

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв