Нийгэм сэтгэлзүйн алба


Нийгэм сэтгэлзүйн алба
2021 оны 07 сарын 08. 09 цаг 28 минут

Сургалт, мэргэжил олгох чиглэлээр:

Тус газрын нийгэм сэтгэл зүйн алба нь хоригдлыг нийгэмшүүлэх ажлыг хүрээнд Хэнтий аймаг дахь Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсрол төвтэй хамтран хоригдлын дунд “Хорт зуршлаас татгалзах нь”, “ Өөртөө итгэх итгэл”, “Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах “, “ Эерэг харилцаа, хандлага”, “Бие хүний  эрхэмлэх зүйлс”, “Бие хүний хөгжил” сэдвээр сургалтуудыг зохион байгуулж, нийгэмд хэрэгцээтэй цахилгаанчин, гагнуурчны сургалтад 20-40 хоригдлыг тогтмол хамруулан мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олгуулаад байна.

Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 56 хоригдлыг иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулан цахим үнэмлэх олгуулж, Нийгмийн даатгалын газартай хамтран сайн дурын даатгалд 11 хоригдол хамрагдаж гэрээ байгуулаад байна.

Төлбөр барагдуулалтын талаар:

Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид 2019 оны 08 дугаар сарын 03-ны байдлаар 44 хоригдол 194.753.100  төгрөгийн төлбөртэй ба батлагдсан төлөвлөгөөний дагуу хоригдлыг төлбөр барагдуулах үүднээс ажлын байраар ханган, цалин хөлс бодож, хөдөлмөр хөлснөөс суутган хохирол төлбөрийг барагдуулах ажлыг зохион байгуулж байна.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв