Мэндчилгээ


Мэндчилгээ
2021 оны 07 сарын 10. 08 цаг 26 минут

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн мэндийг Хэнтий аймгийн Прокурорын газрын алба хаагчдын өмнөөс болон хувиасаа дэвшүүлэн мэндчилье.

Эрт дээр үеэс улбаатай Монгол ёс заншил, өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх аугаа том зорилго бүхий бидний Монголын наадам юутай гайхамшигтай. Эрийн гурван наадмаар баясан цэнгэх эгнэгт ганцхан улс Монгол улс.

Дараа жилийн наадмыг дэнж хотойтол наадахын тулд түмэн олон минь хайртай бүхнээ хамгаалан хамтдаа хичээнэ гэдэгт итгэлтэй байна.

Улс эх орны минь туг сүлд хийморьтой, төр засаг нь түшигтэй, түмэн олон минь эрүүл энх амар амгалан байх болтугай.

 

ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН ШАДАР ЗӨВЛӨХ Б.ОДГЭРЭЛ

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв