Мэндчилгээ


Мэндчилгээ
2021 оны 07 сарын 10. 08 цаг 33 минут

 

            Ардын хувьсгалын 100 жил, Хан хэнтий уулын аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн мэндийг Хан Хэнтийчүүд та бүхэндээ хүргэн мэндчилж байна.

           2021 оны хувьд  дэлхий нийтээр халдварт цар тахал гарч бидний хувьд тулгарч байгаагүй бэрхшээл тохиолдсон ч манай аймгийн татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үндсэн хуульд заасан үүргээ нэр төртэй биелүүлж татвараа цаг хугацаанд нь төлж байсны үр дүнд эхний 6 сарын байдлаар  улсын  төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөг  129,3 хувиар, аймгийн төсөвт  төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөг  124,1 хувиар, сумын төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөг  191,0 хувиар тус тус биелүүлж ажилласан.

        Энэ онд Шинэ үеийн татварын алба байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү түүхийг бүтээлцэхэд хамтдаа ажилласан татвар төлөгч та бүхний бизнесийн үйл ажиллагаа өргөжин дэвжиж байхын ерөөл өргөе.

ХЭНТИЙ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГА А.ГАНТӨМӨР

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв