Мэндчилгээ


Мэндчилгээ
2021 оны 07 сарын 11. 03 цаг 02 минут

Эзэн богд Чингис хааны өлгий нутаг, Хэрлэн сум, Чингис хотын иргэд та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэнд хүргэж, айл бүхний гал голомт ашид мандан гийж, хүүхэд өтгөс хөөр баяртай ард олноороо амгалан жаргалантай, өнө мөнхөд өөдлөн жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс ард иргэдийнхээ санал санаачилгыг сонсон, хамтран ажиллаж төрийн албаны зөв эевэргүү чанарыг тэргүүнд эрхэмлэн төрийн үйлчилгээг хүнд сурталгүй иргэдэд хүргэх, төсвийн хөрөнгө мөнгөний зарцуулалтад иргэдтэйгээ хамтран хяналт тавих зарчмыг боловсронгуй болгож хамтын хүчээр хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийлж байна. Байгаль дэлхий нар хураа харамгүй хайралсан ч өвчин тахал хүн төрөлхтнийг ээрсэн хүнд жилүүдтэй нүүр учраад байгаа. Үүнийг хамтын хүчээр даван туулахад эзэн Чингисийн удмын үр сад Цэцэн ханы домогт нутгийн ард иргэд бидний сахилга бат, итгэл, сэтгэл, зүтгэл, хүчин чармайлт туйлын чухал билээ. Эрүүл энхийн мянган жаргалантай эгнэгт оршихын ерөөл өргөе.

Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Гантулгын Бат-Эрдэнэ

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв