Мэндчилгээ


Мэндчилгээ
2021 оны 07 сарын 11. 03 цаг 14 минут

МЭНДЧИЛГЭЭ

Хэрлэн сум, Чингис хотын зон олон Та бүхэн сайхан зусаж байна уу? Цар тахлын хүндхэн цаг үе ч гэлээ төрт ёсны уламжлал, түмэн олныхоо өв соёлыг хүндэтгэн Хүннү гүрэн байгуулагдаж, тулгар төр үүссэний 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Түүхэн жилийн ойг Хан Хэнтийчүүд та бид Монгол түмний эв нэгдлийн билэгдэл улсын Ерөнхийлөгчөө нутгаасаа төрүүлсэн ховорхон амжилттай угтаж байна. Дэлхий нийтийг нөмөрсөн аюулт цар тахал “Ковид-19”-ийн халдварын дэгдэлт, нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний их баяр наадмаа цуцалсан ч нутгийн зон олон та бүхэн минь гэр бүлийнхээ хүрээнд төрт ёсны билэгдэл баяр наадмаа ёсчлон тэмдэглэж, цар тахлыг хамтдаа даван туулж халуун ам бүлээрээ ирэх жилийн наадмыг эрүүл энх, элбэг жаргалтай угтахын ерөөл өргөе.

 Хүн бүрийн хичээл зүтгэл, хүүхэд багачуудын хичээллэх сурах, хөгжих таатай цагийг авчирна. Иймд Та бүхэндээ дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг уриалж байна. Хэрлэн сум, Чингис хот минь цэцэглэн хөгжиж, Та бүхний минь юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчилэн бүтэх болтугай.

 

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Мягмаржавын Шүрэнцэцэг

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв