Мэндчилгээ


Мэндчилгээ
2021 оны 07 сарын 11. 08 цаг 57 минут

Тулгар төр байгууллагдсаны 2230 жил, Их Монгол улс байгууллагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж буй нийт бие бүрэлдэхүүн болон үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд та бүхэндээ ойн баярын мэндчилгээг  дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, аймаг орон нутгийн бүтээн байгууллалтад хувь нэмрээ оруулж, олон барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан билээ.

Хан Хэнтийчүүд та бүхэн минь гийнгоон дуу талд цуурайтаж, Нум сумын исгэрээ салхи зүссэн, бөхийн дэвээ наадмын талбайг эзэгнэсэн дэлхийд ганцхан Монгол наадмаараа гангарч, сайхан наадах цагийн мэндийг өргөн дэвшүүлье.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-419 ДҮГЭЭР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИЙН ДАРГА, ХУРАНДАА Д.ХАТАНБААТАР

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв