Сонгон шалгаруулалтын урилга


Сонгон шалгаруулалтын урилга
2021 оны 08 сарын 18. 03 цаг 26 минут

ЗОРИЛТ: ХАА-н салбарт ИНБ-дын санаачилгыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын Малчдын Хоршоонд түүхий эдийн агуулга барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
АГУУЛГА:
Франц улсад төвтэй, Хил Хязгааргүй Малын эмч нар ба Агрономчид (AVSF) ОУБ нь Европын Холбооны санхүүжилтээр “Хөдөөгийн эдийн засгийн хөгжилд жендерийн тэгш оролцоог хангах” (ИМПАКТ) төслийг GERES ОУБ, Монголын Эмэгтэйчүүдийн сан (МОНЭС)-тай хамтран хэрэгжүүлж байна.
“ИМПАКТ” төсөл нь эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлж, тогтвортой ноолуур, органик хүнсний ногоо тариалалтын сайн туршлагуудыг бий болгох замаар үйлдвэрлэгч эмэгтэйчүүдийг чадваржуулж, шийдвэр гаргах үйл явцад оролцох, орон нутгийнхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад нь дэмжлэг үзүүлнэ.
Тогтвортой ноолуур дэд төслийн хүрээнд Хэнтий аймгийн Мөрөн суманд 14х8 м-ийн харьцаатай ердийн салхивчтай, халаалтгүй, түүхий эдийн агуулах, хашааны хамт барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

  • Дээрх ажлыг гүйцэтгэх эрх бүхий компани, хуулийн этгээд байх
  •  Урьд нь барилгын ажил гүйцэтгэж хүлээлгэж өгч байсан туршлагатай байх
  •  Чадварлаг, мэргэжлийн ажилчидтай байх
  • Машин механизм, шаардлагатай багаж тоног төхөөрөмжтэй байх /Түрээс байж болно/
  • Санхүүгийн чадавхитай байх
  • Түүхий эдийн агуулахын МNS 5364:2011 стандартыг мөрдлөг болгох
  • Агуулахын барилгын зураг төслийг гүйцэтгэлдээ оруулсан байх
  • Гүйцэтгэлийг 1 сараас 45 хоногт дуусгах боломжтой байх
  • Орон нутгаас олдоцтой, сайн чанарын барилгын материал ашиглах
  • Баталгаат хугацаа өгөх

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУВААРЬ
Холбоо барих: AVSF ОУБ-ын Хэнтий дэх салбар Хаяг: Хэрлэн сум, 2-р баг Чингис зочид буудал, 3-н давхар, 307 тоот Утас: 70563080, 96003549, 88993622
Цахим хаяг: t.munguntsetseg@avsf.org
kh.angaragsandui@avsf.org

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв