Эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд бид хамтран ажиллана


Эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд бид хамтран ажиллана
2021 оны 10 сарын 20. 03 цаг 10 минут

[MASAM]
Хэнтийн мэдээ агентлаг “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (MASAM) 2021-2023 төслийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна. Швейцарийн Хөгжлийн агентлаг, Эгэх хариуцлагын ОУ-ын түншлэл, Дэлхийн банкны санхүүжилтээр 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж байгаа уг төсөлд Хүүхдийг ивээх сан, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ, Глоб интернэшнл төв ТББ хамтран ажиллаж байгаа юм.
Энэхүү төсөл нь гол салбаруудад төсвийн хөрөнгийг илүү үр дүнтэй ашиглах замаар Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотод төрийн үйлчилгээг хүргэх, хөрөнгө оруулалтыг сайжруулахад чиглэсэн нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх чадавхийг бэхжүүлж, техникийн туслалцаагаар хангах зорилготой. Төслийн бүрэлдэхүүн хэсэг:
• Хамтын ажилллагаанд суурилсан нийгмийн эгэх хариуцлагын үйл явцыг бэхжүүлэхэд мэдээлэл харилцаа, технологийг (MХТ) өргөнөөр ашиглах
• Төсвийн хуваарилалт, төрийн үйлчилгээнд иргэдийн оролцоотой хяналт тавих чадавхыг бэхжүүлэх
• Бодлогын түвшинд институцийн уялдаа холбоо, чадавхийг нэмэгдүүлэх
• Мэдлэг, туршлагаа нутагшуулан өргөжүүлэх
Төслийн үйл ажиллагаа
1. ХАКАТОН IT платформ,
2. Сургалтын гарын авлага
3. ИНБ, иргэдийг чадваржуулах сургалтууд
4. Төсөв боловсруулах, хяналт хийхэд олон нийтийг оролцуулах
Төслөөс гарах үр дүн
• IT платформ ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чанарыг сайжруулахтай холбоотой мэдээлэл олж авч, санал хүсэлтээ ирүүлэх иргэдийн тоо нэмэгдсэн байх.
• Төслөөс
хүсэлтийн механизмаар дамжуулан засгийн газрын авсан арга хэмжээний талаар мэдээлэх ИНБ- уудын хөндсөн асуудлын араас орхилгүй явах.
Төслийн эхний шат болох “HealthTech Hack- athon - Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” цахим хакатоныг өнгөрөгч сард зохион байгуулсан юм. Хакатон нь эрүүл мэндийн салбарын болон технологийн мэргэжилтнүүдийг нэгтгэж, мэдлэг туршлагаа солилцох, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, улмаар салбарын хөгжилд ахиц гаргах боломж, орон зайг бүрдүүлэхэд чиглэсэн. Энэ хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын мэдээллийг ил тод, иргэдэд ээлтэй хэлбэрээр хүргэх, иргэдээс санал хүсэлт, үнэлгээ хүлээн авах боломжийг нээх платформын загварыг гаргахаар зорьж байна.
Та бүхэн төслийн мэдээллийг дараах линкээс хүлээн авна уу: https://www.facebook.com/SocialAccountabilityInMongolia/

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв