Улсын аварга шалгаруулах ахмадын волейболын тэмцээн эхэллээ


Улсын аварга шалгаруулах ахмадын волейболын тэмцээн эхэллээ
2018 оны 08 сарын 16. 00 цаг 49 минут
 

Монголын Волейболын Холбооны 2018 оны Ахмадын Улсын Аварга шалгаруулах Волейболын тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс шилдэг волейболчид, шилдэг багш дасгалжуулагчид Хан Хэнтий нутаг Чингис хотод хуран чуулж байна.

Монголын Волейболын Холбоо, Хэнтий аймгийн ИТХ, Хэнтий аймгийн ЗДТГ, БТСГазар, МВХ-ы Хэнтий аймгийн салбар зөвлөлөөс 2018 оны Ахмадын Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 2018 оны 08 дугаар сарын 19- ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн Ахмадын Улсын Аварга Шалгаруулах тэмцээн 20 жилийн дараа манай аймагт болж байгаагаараа тун онцлог юм.

Уг тэмцээнд монгол орны 21 аймаг, нийслэл хотоос шалгарсан эрэгтэй, эмэгтэй багууд 2 насны ангиллаар 5 хоногийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх бөгөөд Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Ахмадын 3 удаагийн аварга, шилдэг дасгалжуулагч, волейболын спортын мастер, Батширээт сумын уугуул Гарамын Базарсадын нэрэмжит болгон ахмад волейболчдоо алдаршуулах, тэдний волейболын спортод оруулсан хувь нэмрийг үнэлэх, волейболын спортыг сурталчлах зорилгоор Г.Базарсад агсны үе үеийн шавь нартай хамтран зохион байгуулж байгаа билээ.

2018 оны Ахмадын Улсын аварга шалгаруулах волейболын Тэмцээнд, УБ хотын, Баянгол, Чингэлтэй дүүрэг, Хасумегастарс клуб, Дундговь,Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт аймаг дүүргийн 400 гаруй шилдэг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Энэ удаагийн тэмцээнд ОУХМ 37, Спортын мастер 148, Спортын дэд мастер 28 оролцож байгааг дуулгахад таатай байна.

 

Сурвалжилсан: Х.Пүрэвсүрэн

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв