"Иргэдийн спортын их наадам" Хэнтий аймагт


"Иргэдийн спортын их наадам" Хэнтий аймагт
2018 оны 09 сарын 30. 04 цаг 12 минут

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор явагдаж буй “ИРГЭДИЙН СПОРТЫН ИХ НААДАМ”-ын хүрээнд Хэнтий аймгийн бүх сумдад нэгэн зэрэг хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, явган аялал, олс таталтын анхан шатны тэмцээнийг Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газраас зохион байгуулж байна.  

Анхан шатны тэмцээн нь есдүгээр сарын 21-30 өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд уг тэмцээнд Хэрлэн сумын хэмжээнд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар /ГХБХБГ/, Онцгой байдлын газар /ОБГ/, Биеийн тамир спорт /БТСГ/ газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /ШШГГ/, ХСЗДТГ, Банк,  5-р багийн залуусын төлөөлөл болсон Фасе баг болон Хасар гэсэн нийт 9 баг оролцож байна.

Яг одоо хөлбөмбөгийн анхан шатны хагас шигшээ зургаан баг тоглож байна. Шигшээ тоглолт 10 сарын 04-07-ны өдрүүдэд Чингис хотноо зохион байгуулагдах юм.  Тун удахгүй аваргууд тодрох болно. Аваргуудын талаарх мэдээллийг Хэнтийн мэдээ сонины №38 болон №39 дугаараас хүлээн авч уншаарай.

 

Уучлаарай: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв