Хэнтий ус компанийн ахмадууд 16 азтанг шалгарууллаа


Хэнтий ус компанийн ахмадууд 16 азтанг шалгарууллаа
2018 оны 10 сарын 10. 04 цаг 12 минут

Хэнтий аймгийн Ахмадын хорооны 30 жилийн ой, Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан 100 гаруй ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүлээн авалтын үеэр Д.Дашзэвэг, Н.Догмиддорж, Ц.Дүншиг, О.Аюуш, Б.Гүндсамбуу  нарын ахмадуудад гарын бэлэг, өргөмжлөл гардуулж, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

“Ахмадаа дээдлэгч хамт олон” өргөмжлөлт Хэнтий ус ХХК нийт 120 өндөр настантай бөгөөд хамгийн ахмад нь 102 настай ажээ. Энэ жил тус компани 42 ахмадыг Аглаг бүтээлийн хийдэд аялуулсан байна. Тус компанийн ахмадууд өөрсдийн хийсэн бүтээлүүд болон зохион байгуулалтын нэгж, тасгаараа хамтран хонжворт сугалааг гаргаж, 16 азтан шалгаруулав. Мөн ахмадууд жилд хоёр удаа ажлын бээлий оёж гардуулдаг уламжлал ёсоороо уурын зуухны галч нартаа өөрсдийн гараар урласан шинэхэн бээлийнүүдийг гардуулан өглөө.

Сонирхуулахад манай улсын нийт хүн амын 6.5 хувь буюу 209 мянга нь ахмад настан ажээ. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 67 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 33 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 75 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.