Бор-Өндөр 2 ОНХ-ийн тайлант өдөрлөг Баян-Адрага сумаас эхэллээ


Бор-Өндөр 2 ОНХ-ийн тайлант өдөрлөг Баян-Адрага сумаас эхэллээ
2018 оны 10 сарын 16. 02 цаг 27 минут

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 2 орон нутгийн хөтөлбөрийн 2018 оны санхүүгийн жилийн төслүүдийн үйл ажиллагааны тайлант өдөрлөг өнөөдөр Баян-Адрага сумаас эхэлж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр үндсэн гурван төслийн мэдээлэл, тайланг орон нутгийн иргэд, хамтрагч байгууллагуудад танилцуулж, орон нутгийн оролцоог тодорхойлон, ирэх оны төлөвлөгөөнд оруулах санал асуулга авах юм. Мөн гэрэл зургийн уралдаан, АХА тэмцээн, олон нийтийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээллийг: Сэтгүүлч Н.Бархасбадь

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.khentiinews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.